2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Л.Болд
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын нэр бүхий гишүүдээс 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Хууль зүйн байнгын хороо 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал, дүгнэлтийг гаргалаа.
Тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ нар хууль зүйн шинэтгэлийн хүрээнд хууль хоорондын уялдаа холбоог хангах, суурь болсон процессын хуулиуд, тухайлбал гэмт хэргийн харьяаллыг зохицуулах Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэсний дараа “, Эрүүгийн хуулийн 1661 /Мөнгө угаах/” гэж тус тус нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.
Дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ