Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 01 тоот тогтоолоор байгуулсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр 14.35 цагаас Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Сү.Батболд, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх С.Заядэлгэр, референт П.Туяа, Байнгын хорооны нарийн бичгийн дарга С.Дунжидмаа нар оролцлоо.
Ажлын хэсгийн хуралдаанд дэд хэсгийн гишүүд Ж.Энхсайхан, Н.Тэгшбаяр нар Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгтгэсэн талаар болон дэд хэсгийн хуралдааны талаар товч танилцуулан Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуултад хариуллаа. Ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүд Байнгын хороонд танилцуулах санал, дүгнэлтийн төслийн талаар санал хэлж хэлэлцүүллээ. Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналуудыг санал, дүгнэлтэд тусган Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдаан 15.35 цагт өндөрлөв.

Тойм бэлтгэсэн: Референт П.Туяа