2024.12.23. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгажээ... https://www.parliament.mn/nn/63701/
2024.12.23. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ... https://www.parliament.mn/nn/63702/
2024.12.23. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдаж, улсын болон дүүргийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үнэлгээ дүгнэлт болон эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөц, шинээр нэвтэрч буй технологи, санхүүжилт, засаглалын талаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/63703/
2024.12.23. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн мэтгэлцээний клубуудын 36 баг шалгаран өрсөлдөж, дөрвөн тойргийн мэтгэлцээн хийснээс МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Бест клубын “Монад” баг, тус сургуулийн Хууль зүйн сургуулийн Беркли клубын “Дайралцаан” баг тунаж, эцсийн шатанд өрсөлдөв... https://www.parliament.mn/nn/63704/
2024.12.24. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвег урьж уулзахдаа жинхэнэ утгаараа стратегийн түнш хэмээн үзэж буйгаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/63710/
2024.12.24. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж, хуулийн холбогдох заалтад зохих найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулан, хуулийн төслийг боловсруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Төгсгөлд нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоол дахь холбогдох заалтын дагуу боловсруулсан төслийн хүрээнд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63708/
2024.12.25. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа... https://www.parliament.mn/nn/63715/
2024.12.24. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Дараа нь “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан бол хуралдааны төгсгөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв... https://www.parliament.mn/nn/63707/
2024.12.24. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа... https://www.parliament.mn/nn/63717/
2024.12.24. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх заалтуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63718/
2024.12.24. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63719/
2024.12.24. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тогтоолын төслийг хэлэлцэв. “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тогтоолд тусгажээ. https://www.parliament.mn/nn/63720/
2024.12.25. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлов... https://www.parliament.mn/nn/63726/
2024.12.25. Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/63727/
2024.12.25. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/63728/
2024.12.25. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63729/
2024.12.25. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үргэлжлүүлэн Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ... https://www.parliament.mn/nn/63730/
2024.12.25. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/63731/
2024.12.26. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “...Жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ” хэмээн заасныг үндэслэн санал хураалт явуулав... https://www.parliament.mn/nn/63741/
2024.12.26. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63742/
2024.12.26. Улсын Их Хурлын чуулганы 2024.12.26-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Эхлээд Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсны дагуу “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хурааж, дэмжин, холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63740/
2024.12.23-25. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцав... https://www.parliament.mn/nn/63768/
2024.12.26. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав... https://www.parliament.mn/nn/63743/
2024.12.26. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна... https://www.parliament.mn/nn/63744/
2024.12.26. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв... https://www.parliament.mn/nn/63739/
2024.12.26. Улсын Их Хурлын чуулганы 2024.12.26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дулааны Гуравдугаар цахилгаан станцын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам болон “Орано майнинг”-тай байгуулах гэрээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр боллоо... https://www.parliament.mn/nn/63750/
2024.12.26. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63747/
2024.12.27. Улсын Их Хурлын 2024.12.27-ны үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/63766/
2024.12.27. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/63767/
2024.12.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/63769/
2024.12.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, С.Бямбацогт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/63770/
2024.12.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/63771/
2024.12.27. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63774/
2024.12.27. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох, сонсголын бэлтгэх хангахтай холбоотой дэг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/63772/
2024.12.27. Улсын Их Хурлын 2024.12.27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцээд, төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэ өдрийн хуралдаанаар мөн Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/63775/
Иргэд, олон нийттэй харилцах газар