Цэс

Холбоо барих

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна


Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна. Хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид мэдээлэл, танилцуулгаа доорх маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.

    НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Монгол Улсын иргэн;

-Эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;

-Ял шийтгүүлж байгаагүй;

-Банк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй. 

    БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг QR кодыг уншуулж татан авна уу.

    ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлтбүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд Төсвийн байнгын хороо /213 тоот өрөө/ болон Төрийн ордны шуудангаар бичгээрцахимаар хүлээн авч байна.

Утас: 51-262528, 99047602, 99011115  

 Email: tamirb@parliament.mn                                                                                                   



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл