Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2024.12.24)-ийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Г.Очирбат, С.Замира, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа нар ажиллахаар болов. Тус ажлын хэсэг тайлан болон холбогдох санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.