Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.12.16-22)



2024.12.16. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63646/




2024.12.17. “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан оролцохдоо, нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцон, бодлого, зорилтоо тодорхойлоход хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн оролцогч бүрд талархал илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/63649/



2024.12.17. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63655/



2024.12.17.  Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байдалтай танилцаж, Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа... https://www.parliament.mn/nn/63657/



2024.12.17. Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Дотоод орчны бохирдол ба бохирдуулагчаас урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулах тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63648/



2024.12.17. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63659/



2024.12.18. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ажлын удирдамжаа баталлаа... https://www.parliament.mn/nn/63661/



2024.12.18. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав... https://www.parliament.mn/nn/63660/



2024.12.18. Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр хороололд баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдтэй газар дээр нь танилцсан билээ... https://www.parliament.mn/nn/63674/



2024.12.18. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэг 11 гишүүнтэй ажиллаж байна... https://www.parliament.mn/nn/63662/



2024.12.18. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн  бичгийн  дарга Ш.Батхүү шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх бодлогыг танилцуулахдаа тус салбарт Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Патентын тухай хууль болон бусад  дүрэм, журам зэрэг 20 гаруй  хууль эрх зүйн актууд мөрдөгдөж буйг дурдав. https://www.parliament.mn/nn/63667/



2024.12.18. Улсын Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/63668/



2024.12.19. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа... https://www.parliament.mn/nn/63670/



2024.12.19. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, тус стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг стратеги зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг  онцоллоо... https://www.parliament.mn/nn/63671/



2024.12.19. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/63676/



2024.12.19. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан эрчим хүчний тарифын өсөлт, эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/63678/



2024.12.19. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхэнд нь Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын мэдээллийг сонсов. Дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг  сонслоо. Төгсгөлд нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, батлав. Уг тогтоолд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгууллаа... https://www.parliament.mn/nn/63679/



2024.12.20. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв... https://www.parliament.mn/nn/63681/



2024.12.20. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63684/



2024.12.20. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ... https://www.parliament.mn/nn/63683/



2024.12.20. Улсын Их Хурлын 2024.12.20-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Сонгон шалгаруулалтад 2 нэр дэвшигч оролцсон бөгөөд нэр дэвшигч Самдангийн Энхбаатар, Машлайн Алтан-Очир нарыг хэлэлцээд, нэр дэвшигч Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив... https://www.parliament.mn/nn/63682/



2024.12.20. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ... https://www.parliament.mn/nn/63685/



2024.12.20. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүй, шүүхийн хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав... https://www.parliament.mn/nn/63693/

 

Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл