Цэс

Холбоо барих

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зар


    Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Хууль зүйн Байнгын хороо тус бүр хоёр хүний нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор заасан тул уг албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг Хууль зүйн байнгын хорооноос нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

    Хяналтын зөвлөлийн гишүүнд тавих шаардлага хангасан иргэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсвэл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар материалаа /PDF болон Word форматаар тус тус/ ирүүлнэ үү.

Нэр дэвшихийг сонирхсон хүн САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ-ийг бөглөж, холбогдох материалын хамт ирүүлнэ үү.

Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 51-267155

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 426 тоот

Баримт бичиг файлаар хүлээн

авах цахим шуудангийн хаяг: [email protected]

 

  

Монгол Улсын Их Хурлын

Хууль зүйн байнгын хороо

2024.12.12


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД

НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл