Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна. Хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид мэдээлэл, танилцуулгаа доорх маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Монгол Улсын иргэн;
-Эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
-Ял шийтгүүлж байгаагүй;
-Банк, санхүү, үнэт цаасны салбарт ашиг сонирхлын зөрчилгүй.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг QR кодыг уншуулж татан авна уу.
ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ
Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Төсвийн байнгын хороо /213 тоот өрөө/ болон Төрийн ордны шуудангаар бичгээр, цахимаар хүлээн авч байна.
Утас: 51-262528, 99047602, 99011115
Email: [email protected]
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын алба