Цэс

Холбоо барих

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна


Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Монгол Улсын иргэн;

-Дээд боловсролтой;

-Ял шийтгэлгүй;

-Эдийн засаг болон статистикийн ажлын туршлагатай.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг энэхүү QR кодыг уншуулж, эсхүл энд дарж татан авна уу.

ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар, цахимаар хүлээн авч байна.


Утас: 51-265150, 99175774, 95154730

Email: Uugantsetseg@parliament.mn, Shijirmunkh@parliament.mn

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

 

Нэр Файл
Хавсралт файл Файл татах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл