Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.11.25-12.01)


2024.11.25. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо... https://www.parliament.mn/nn/63445/




2024.11.25. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр явууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчид үндэсний хувцастай хичээлээ эхлүүлэв... https://www.parliament.mn/nn/63450/




2024.11.25. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо... https://www.parliament.mn/nn/63449/




2024.11.25. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо. Хурлын үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа... https://www.parliament.mn/nn/63457/




2024.11.25. Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөрт хамрагдсан 105 сургагч багш батламжаа гардан авлаа... https://www.parliament.mn/nn/63458/




2024.11.26. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/63456/




2024.11.26. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв... https://www.parliament.mn/nn/63459/




2024.11.26. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь Монголын тусгаар байдал, ард түмний засаглах хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байсныг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63463/, https://www.parliament.mn/nn/63461/




2024.11.27. Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Иргэний хууль тогтоомж: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63466/




2024.11.27. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо  хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулан байгуулжээ... https://www.parliament.mn/nn/63468/




2024.11.27. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63467/




2024.11.27. Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав... https://www.parliament.mn/nn/63470/




2024.11.27.  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63469/




2024.11.28.  Улсын Их Хурлын  Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63476/




2024.11.28. Улсын Их Хурлын чуулганы 2024.11.28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63477/




2024.11.28.  Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/63479/




2024.11.28.  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав... https://www.parliament.mn/nn/63484/



2024.11.29. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг зохион байгуулна... https://www.parliament.mn/nn/63392/




2024.11.29. Улсын Их Хурлын 2024.11.29-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63490/




2024.11.29. Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63493/




2024.11.29. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв... https://www.parliament.mn/nn/63496/




2024.11.29. Улсын Их Хурлын 2024.11.29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцэж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/63498/




2024.11.30.  Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт боллоо. “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 нь шалгарчээ... https://www.parliament.mn/nn/63499/

 

Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл