2024.11.18. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо Монгол Улсын “гуравдагч хөрш” Канад Улстай бүхий л чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг, үүний тод илрэл нь өнгөрсөн жил хоёр улсын харилцааны түвшин шат ахиж Иж бүрэн түншлэлд хүрсэн нь хэмээн тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63371/
2024.11.18. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа... https://www.parliament.mn/nn/63372/
2024.11.18. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцахдаа, өнөөгийн байдлаар Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөхөөр уулзалт төлөвлөн, зохион байгуулж байгааг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63365/
2024.11.19. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай”, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63375/
2024.11.19. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг гэр хороололд баригдсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдтэй газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэг ногоон орон сууц, ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бүх талын оролцоог тэгш хангах, энэ талаарх нарийвчилсан судалгаануудтай танилцаж буй юм... https://www.parliament.mn/nn/63393/
2024.11.19. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв...
https://www.parliament.mn/nn/63384/
2024.11.19. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа... https://www.parliament.mn/nn/63376/
2024.11.19. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63383/
2024.11.19. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон Нийтийн мэдээлллийн ил тод байдлын тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63385/
2024.11.19. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63388/
2024.11.20. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн “Хэрэглэгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирах газар, Сууц өмчлөгчдийн холбоо” дэд ажлын хэсгээс хэрэглэгч, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/63403/
2024.11.20. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавтай ярилцлаа... https://www.parliament.mn/nn/63390/
2024.11.20. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63391/
https://www.parliament.mn/nn/63400/
2024.11.20. Хуулийн болон хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх ажлын хэсэг албан ёсоор анх удаа хуралдаж, хууль тогтоомж, захиргааны акт, эрх зүйн баримт бичгийн сан бүрдүүлж ажилладаг байгууллагуудын мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах чиглэлээр өмнө хийгдсэн ажлууд, цаашид авах арга хэмжээ, тэдгээрийн дараалал, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63397/
2024.11.20. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63399/
2024.11.21. Монгол Улсын Үндсэн хуульт түүхийн замнал эдүгээ нэгэн зууныг өртөөлж байна. Тэртээ 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах засгийг тунхагласнаас хойш Монгол Улс Үндсэн хуулиа гурвантаа шинээр баталсан. Нарийвчлан ажиглавал Монгол Улсын Үндсэн хуулиудыг боловсруулан баталж, албажуулан мөрдүүлсэн үйл явдал улс орны хөгжил, түүхийн зангилаа үеүдтэй давхцаж, тэрхүү цаг, нөхцөлийн гарцаагүй шаардлагыг илэрхийлж байдаг. Энэ учир холбогдлоор авч үзвэл Монголын Үндсэн хуулиуд түүхэн хөгжлийн үе шат, төрт ёсны замналыг бодитой илтгэн өгүүлэх баталгаатай уг сурвалж болно... https://www.parliament.mn/nn/63398/
2024.11.21. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр улс орон даяар эхэлнэ... https://www.parliament.mn/nn/63401/
2024.11.21. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерикэ Витте нарыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/63405/
2024.11.21. Улсын Их Хурлын 2024.11.21-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа... https://www.parliament.mn/nn/63408/
2024.11.22. Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Гавьяат хуульч Д.Лүндээжанцантай Монгол Улсын Үндсэн хуулийн тухай ярилцлаа... https://www.parliament.mn/nn/63414/
2024.11.22. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63418/
2024.11.22. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63417/
2024.11.22. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63415/
2024.11.22. Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Сургагч багш бэлтгэх" хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөрт хамрагдах 105 сургагч багшийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгон шалгаруулжээ... https://www.parliament.mn/nn/63419/
2024.11.22. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/63421/
2024.11.22. Монгол Улсын Их Хурлын 2024.11.22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авахаар шийдвэр гаргалаа... https://www.parliament.mn/nn/63423/
2024.11.22. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэн Монголын үндэсний музейд энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ... https://www.parliament.mn/nn/63425/
Иргэд, олон нийттэй харилцах газар