Цэс

Холбоо барих

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцууллаа


 

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар байгуулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн “Хэрэглэгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирах газар, Сууц өмчлөгчдийн холбоо” дэд ажлын хэсгээс хэрэглэгч, иргэд, олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Хэрэглэгч гэж хэн бэ гэх үндсэн шаардлага, цахим худалдаа, койн, виртуал, цахим шилжилттэй холбоотой өөрчлөлтийг дагаж хуулийн төслийг шинэчилэн найруулах хэрэгцээ, шаардлага үүссэн” гэдгийг онцлов.


Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаа “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх танилцуулсан бол Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хуулийн зөвлөх Д.Гансүх “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хэрэгжиж буй хууль” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулж, санал солилцлоо.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид сүүлийн жилүүдэд баригдаж буй шинэ барилга, хот тэлэлттэй холбоотойгоор Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, хэрэглэгч, Сууц өмчлөгчдийн холбооны хооронд үл ойлголцол багагүй гарах болсон гэлээ. Тухайлбал, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэргэжилтнүүд ирж байрны хана, шалыг  эвдэж шугам сүлжээний гэмтлийг засчихаад, эргээд засаж тордолгүй Сууц өмчлөгчдийн холбоонд даатгаад орхидог байна. Энэ мэт хариуцах эзэнгүй орхигддог асуудлуудыш хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой тусгах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байв.



Ажлын алба

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл