2024.11.11. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад статистикийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын “Үндэсний өгөгдлийн чуулган”-д оролцож, мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухалыг онцлов... https://www.parliament.mn/nn/63324/
2024.11.12. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/63331/
2024.11.12. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/63330/
2024.11.12. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63333/
2024.11.12. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзаж ярилцав... https://www.parliament.mn/nn/63335/
2024.11.12. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзан, “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээлэл солилцлоо... https://www.parliament.mn/nn/63334/
2024.11.13. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай болон Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63341/
2024.11.13. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо... https://www.parliament.mn/nn/63342/
2024.11.13. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63343/
2024.11.14. Улсын Их Хурлын 2024.11.14-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63347/
2024.11.14. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзахдаа манай улсын “гуравдагч хөрш”, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдмэл үнэт зүйлтэй Польш Улстай бүхий л салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэдгийг онцлов... https://www.parliament.mn/nn/63348/
2024.11.14. Улсын Их Хурлын 2024.11.14-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63351/
2024.11.15. Улсын Их Хурлын 2024.11.15-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63352/
Иргэд, олон нийттэй харилцах газар