Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.11.04-10)


2024.11.04. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/63277/





2024.11.04. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа. Ноён Эрик Тео Сөүл хотоос манай улсыг хамааран ажилладаг бөгөөд 2019 онд Итгэмжлэх жуух бичгээ барьсан байна... https://www.parliament.mn/nn/63278/





2024.11.04. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах арга хэмжээний цаглаврыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Монополын эсрэг газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо... https://www.parliament.mn/nn/63281/





2024.11.04. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд үе үеийн Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцов... https://www.parliament.mn/nn/63276/





2024.11.05. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг тус :эд хорооны даргаар сонголоо... https://www.parliament.mn/nn/63283/





2024.11.05. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн санийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63285/





2024.11.05. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63287/





2024.11.05. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд “Даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлдэг атал тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг энэ бүлэгт зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв... https://www.parliament.mn/nn/63288/





2024.11.06. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ж.Галбадрах нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса, Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Улс төрийн хэлтсийн атташе Сайто Миёоко нар оролцов... https://www.parliament.mn/nn/63304/





2024.11.06. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63300/





2024.11.06. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав... https://www.parliament.mn/nn/63301/





2024.11.07. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран  “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63305/





2024.11.08. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, батлахыг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63307/





2024.11.08. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг “Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь Улсын Их Хурлын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэхээр төсөлд тусгажээ... https://www.parliament.mn/nn/63310/





2024.11.08. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.11.08-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэлж, үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63315/





2024.11.08. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.11.08-ны өдрийн  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Онцолбол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63314/





2024.11.08. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Хэлсэн үг бүрэн эхээрээ... https://www.parliament.mn/nn/63312/


Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл