Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ж.Галбадрах нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллийг өнөөдөр /2024/11.06/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса, Улс төрийн хэлтсийн дарга Кояма Исао, Улс төрийн хэлтсийн атташе Сайто Миёоко нар оролцов.
Уулзалтаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт харилцаагаа шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцэж, талууд олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн салбарын төслүүдийг дэмжих замаар хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжуудыг судалж, эдийн засаг, соёл, боловсролын салбарт тулгарч буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх алхмын талаар ярилцав.
Талууд цаашид бизнес, боловсрол, нийгэм соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэх талаар тодорхой төлөвлөгөө гаргах шаардлагатай байгааг тэмдэглээд, энэ нь зөвхөн хоёр орны эдийн засагт төдийгүй бүс нутгийн тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.
Ажлын алба