Цэс

Холбоо барих

Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийн зүгээс ялгаварлан гадуурхсан үйл явдлын талаарх мэдээллийг цуглуулах, баримтжуулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгжээс 2024 оны 11 дүгээр сарын 04-25-ний өдөр мэдээлэл хүлээн авч байна.

Та бүхэн доор асуултад хариулан, мэдээллээ “Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунд 175 тоот, Төрийн ордон, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Монгол Улс 14201 Улаанбаатар хот” гэж хаяглан, эсвэл saranchuluun@parliament.mn цахим шуудангаар илгээж болно.

1. Ерөнхий мэдээлэл

1.1. Овог, нэр:

1.2. Нас:

1.3. Хүйс:

1.4. Боловсрол:

1.5. Ажил, мэргэжил:

1.6. Нийгмийн байдал:

2. Ялгаварлан гадуурхсан үйл баримт

2.1. Таны амьдрал, үйл ажиллагаанд ямар байдлаар ялгаварлан гадуурхалт тохиолдсон бэ?

 

2.2. Та ямар арга хэмжээ авсан бэ?

 

2.3. Энэ асуудлаар ажил олгогч, эсвэл төрийн байгууллагад хандахад ямар үр дүн гарав?  

 

2.4. Таны асуудлыг шийдвэрлэхдээ ямар хууль тогтоомжийн дагуу ажилласан бэ?

 

3. Цаашид анхаарах асуудал

3.1. Танд тохиолдсон ялгаварлан гадуурхалтын шалтгаан юу вэ?

 

3.2. Таны ажиллаж, эсвэл амьдарч байгаа газар ялгаварлан гадуурхалттай тэмцсэн сайн туршлага, жишээ бий юу?

 

3.3. Ялгаварлан гадуурхалтыг дахин гаргахаас сэргийлж, цаашид таслан зогсооход юу хийх вэ?

 

3.4. Нэмэлт санал

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл