2024.10.28. Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж олон нийт буюу иргэд, парламент, сэтгүүлчдийн зорилго, үйл ажиллагаа нэгдмэл байж, хамтран ойлголцож ажиллах нь сонгодог парламентын хөгжилд чухал үүрэгтэйг онцлов. Уулзалтаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам, Монгол Улсын Төрийн ордонд нэвтрэх тусгай журам, Монгол Улсын Төрийн ордонд баримтлах дэг журамд өөрчлөлт оруулах төслүүдийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/63186/
2024.10.28. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифитай уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/63192/
2024.10.28. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ...
https://www.parliament.mn/nn/63195/
2024.10.28. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа. Талууд найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, парламентын бүлэг зэрэг бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/63197/
2024.10.29. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхлаа. Тэрбээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/63198/
2024.10.29. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяагаас “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам’’-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63199/
2024.10.29. Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөний төслийг архивын баримтуудтай танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр боловсруулсан талаар тус Дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулав... https://www.parliament.mn/nn/63201/
2024.10.30. Монгол Улсын Их Хурал, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын ажилтнууд цахим уулзалт хийлээ. Уулзалтаар парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, парламентын боловсрол олгох чиглэлээр тус тусын хийж буй ажил, үйл ажиллагааны арга туршлагаа хуваалцлаа. Мөн үйл ажиллагаандаа тулгамдаж буй зарим асуудлаар зөвлөмж зөвлөгөөг солилцов... https://www.parliament.mn/nn/63222/
2024.10.30. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос эрхлэн “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудын удирдлагууд үг хэлж, илтгэл хэлэлцүүллээ... https://www.parliament.mn/nn/63218/
2024.10.30. Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63223/
2024.10.30. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63225/
2024.10.30. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангаас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэлийн явц, Монгол Улсын Хөгжлийн банкны болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн санхүүжилт, тэдгээрийн зарцуулалт, зээлийн гэрээний нөхцөл, шаардлага, ерөнхий болон туслан гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг сонгон шалгаруулсан үйл явц, тэдгээрийн ажлын үр дүн, тайлан, баригдаж байгаа үйлдвэрийн үр ашгийн тооцоо, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХКК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хийсэн аудитын дүгнэлтийн талаар асуулга тавьсныг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63227/
2024.10.30. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа...
https://www.parliament.mn/nn/63224/
2024.10.30. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63226/
2024.10.31. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Никола Карэг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/63249/
2024.10.31. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, дэд дарга Д.Пүрэвдаваа нар Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзаж, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд цаашид хамтран ажиллахаар тогтов... https://www.parliament.mn/nn/63251/
2024.10.31. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63250/
2024.10.31. Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төсөлд 5 зорилго, 17 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ... https://www.parliament.mn/nn/63252/
2024.10.31. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, боловсон хүчний дутагдлыг оновчтой шийдвэрлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлийг сайжруулах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зэрэг боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов... https://www.parliament.mn/nn/63253/
2024.10.31. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.31-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63254/
2024.11.01. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63257/
2024.11.01. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Халид Шарифийг хүлээн авч уулзахдаа Монгол Улс энэ жил Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх гэж буйг дурдаад, хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн олон ажлын зарим нь энэхүү ойтой холбогдож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/63260/
2024.11.01. Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа... https://www.parliament.mn/nn/63259/
2024.11.01. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин хэлэлцээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.. https://www.parliament.mn/nn/63264/
2024.11.02. Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээндээ мянганы суут хүмүүний үр хойч монголчууд бахархалт түүх, эрхэм үнэт зүйл, өв соёлоо нандигнан хадгалж, хөгжил дэвшилд хамтаар зорьж Монгол Улсаа бадраах учиртайг тэмдэглэжээ... https://www.parliament.mn/nn/63263/
Иргэд, олон нийттэй харилцах газар