Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурал, Унгар Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын ажилтнууд цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт, тус хүрээлэнгийн ажилтан Г.Энхсаруул, В.Сарантуяа, Р.Дэлгэрмаа болон Унгар Улсын Үндэсний Ассамблейн Музейн ажилтан Даниэл Кустар, Андраси Река нар өнөөдөр (2024.10.30) цахим уулзалт хийлээ.


Цахим уулзалтаар парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, парламентын боловсрол олгох чиглэлээр тус тусын хийж буй ажил, үйл ажиллагааны арга туршлагаа хуваалцлаа. Мөн үйл ажиллагаандаа тулгамдаж буй зарим асуудлаар зөвлөмж зөвлөгөөг солилцов.  

Унгар Улсын Үндэсний Ассамблейн музейн зүгээс өнгөрсөн хугацаанд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дунд сургуулийн сурагч, оюутан, багш нарт зориулсан хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулсан бол Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөр, тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарсан ололт, үр дүнгээ танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл