Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 37 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хотын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/, Нийслэл хотын албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал,  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад орших бөгөөд тус хуулиар нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонтой холбоотой тухайлан хуулиар зохицуулснаас бусад харилцааг зохицуулна. Түүнчлэн тус хуулиар Улсын болон бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, газар зүйн байршил, өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг нийслэл Улаанбаатар хот, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот гэж ангилсан байна. Харин Хотын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/  хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм.

Эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай”, “Хот байгуулах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал,  “Хуулийн төсөл буцаах тухай”  Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь тус тус буцаажээ. Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан улс болон орон нутгийн зэрэглэлтэй  хотуудыг байгуулахаар тогтоосон байна. “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан тухайн бүсэд хамаарах хилийн боомтоор ялгавартай тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгожээ. Харин “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг цахимаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, танилцуулах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл