2024.10.21. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд боллоо. Энэ үеэр ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны 3 гишүүнийг сонгох сонгууль болж, нийт 8 гишүүн орны 9 парламентчид өрсөлдсөнөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдлоо... https://www.parliament.mn/nn/63138/
2024.10.21. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай танилцаж, Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа...
https://www.parliament.mn/nn/63141/
2024.10.22. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пестицидийн хэрэглээний өнөөгийн байдал” зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн, судлаачид “Пестицидийн талаарх эрх зүйн орчин, хэрэглээ”, “Химийн хортой болон аюултай бодисын эрх зүйн орчин, хэрэглээ”, “Пестицид хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Ургамал хамгаалал пестицидийн судалгааны өнөөгийн байдал”, “Хүний эрүүл мэнд ба пестицид судалгааны тойм”, “Хүнсний аюулгүй байдал ба пестицидийн үлдэгдлийн хяналт”, Пестицидийн талаар авах арга хэмжээнд эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмж” сэдвээр илтгэл тавилаа... https://www.parliament.mn/nn/63143/
2024.10.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн хамт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэрээ хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байгааг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлагатай гэж тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63142/
2024.10.22. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/63146/
2024.10.22. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63145/
2024.10.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагийн ахалж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцохдоо энэхүү хууль нь цаг үеэсээ хоцрогдсон төдийгүй хэт ерөнхий хэлбэрээр бичигдсэн учир хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/63148/
2024.10.22. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63150/
2024.10.22. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/63149/
2024.10.22. Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63152/
2024.10.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63151/
2024.10.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Энэ үеэрээ нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо... https://www.parliament.mn/nn/63157/
2024.10.23. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63158/
2024.10.23. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63162/
2024.10.23. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/63161/
2024.10.24. Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв хамтран “Эдийн засаг ба хууль тогтоомжийн уламжлал, шинэчлэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63165/
2024.10.24. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо... https://www.parliament.mn/nn/63164/
2024.10.24. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/63166/
2024.10.24. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ... https://www.parliament.mn/nn/63167/
2024.10.24. Улсын Их Хурлын гишүүн, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцахдаа энэ чиглэлээр эрх зүйн болон тогтолцооны томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг онцлов... https://www.parliament.mn/nn/63168/
2024.10.25. Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ... https://www.parliament.mn/nn/63170/
2024.10.25. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.25-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63171/
2024.10.25. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.25-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов... https://www.parliament.mn/nn/63177/
Иргэд, олон нийттэй харилцах газар