2024.10.14. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа... https://www.parliament.mn/nn/63084/
2024.10.15. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хамт Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж, Улсын Их Хурлын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор тааар санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/63089/
2024.10.15. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Төрийн албан хаагч ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т бүх шатны төрийн албан хаагчийг ёс зүйн чиглэлээр багц сургалтад жил бүр хамруулна гэж заасны хүрээнд цахим сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав... https://www.parliament.mn/nn/63090/
2024.10.15. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол баталлаа... https://www.parliament.mn/nn/63091/
2024.10.15. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус Байнгын хороо 10 дугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа... https://www.parliament.mn/nn/63093/
2024.10.15. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэж, ажлын хэсгийг байгуулах тогтоол баталлаа... https://www.parliament.mn/nn/63096/
2024.10.15. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хороонд ажиллав. Энэ үеэр Улсын Их хурлын дарга, ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд юунд анхаарах вэ гэдгийг тодорхойлохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж буйг тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63098/
2024.10.16. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63110/
2024.10.16. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав... https://www.parliament.mn/nn/63107/
2024.10.16. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн талаар танилцуулж, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай талаар хэллээ... https://www.parliament.mn/nn/63114/
2024.10.17. Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийлээ. Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа...
https://www.parliament.mn/nn/63111/,
https://www.parliament.mn/nn/63112/,
https://www.parliament.mn/nn/63116/
2024.10.17. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 149 дүгээр чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд боллоо. Тус чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Хосбаяр, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Британийн парламентын ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзсан бол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзаж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв...
https://www.parliament.mn/nn/63095/,
https://www.parliament.mn/nn/63104/,
https://www.parliament.mn/nn/63105/
2024.10.17. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ... https://www.parliament.mn/nn/63100/
2024.10.17. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.17-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв... https://www.parliament.mn/nn/63120/
2024.10.17. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.17-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа... https://www.parliament.mn/nn/63121/
2024.10.18. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ... https://www.parliament.mn/nn/63122/
2024.10.18. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/63126/
2024.10.18. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг олонхын саналаар сонголоо... https://www.parliament.mn/nn/63127/
2024.10.18. Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс айлчлалынхаа хүрээнд Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд зочилж, Монголын оюуны өв, хосгүй ховор бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэр хатагтай Сюзан Лаянс Үндэсний номын сан хөмрөг бол Монголын ард түмний бие даасан, хараат бус байдлын илэрхийлэл юм байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа... https://www.parliament.mn/nn/63128/
2024.10.18. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.18-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа... https://www.parliament.mn/nn/63125/
2024.10.18. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/63132/
Иргэд, олон нийттэй харилцах газар