Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо 10 дугаар сард хэлэлцэх асуудлаа баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.10.15/ хуралдан “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төсөлд тусгасан байна.

Байнгын хороо энэ сард "Журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, "Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл