Цэс

Холбоо барих

Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсэг хуралдлаа


Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.14/ анхны хуралдаанаа хийлээ.



Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч ажлын төлөвлөгөөгөө товч танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Х.Жангабыл, Л.Соронзонболд, М.Энхцэцэг нар санал хэлж, цаашид ажиллах хүрээ, чиглэлээ хэлэлцэн тогтов.

Гишүүдийн зүгээс ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлж, ногоон орон сууц болон ногоон санхүүжилтийн бодлогын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бүх талын оролцоог тэгш хангах, энэ талаарх нарийвчилсан судалгаануудтай танилцах шаардлагатай гэсэн саналтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл