2024.09.30. Улсын Их Хурлын Тамгын газраас Тамгын газрын удирдлага, ахлах зөвлөхүүдэд зориулан төрийн албаны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, ойлголт, хандлагыг сайжруулан олон улсын түвшинд хүргэх зорилготой сургалт зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/63005/
2024.09.30. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээр ахлуулсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, тус хуулийн төслийн талаарх Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/63006/
2024.09.30. Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлан “Гурван төгөлдөршил”-ийг бий болгох ажлыг эхлүүлсэн. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тус шинэчлэлийг танилцууллаа... https://www.parliament.mn/nn/63007/
2024.09.30. Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Гурван төгөлдөршил”-ийг танилцуулах арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулав... https://www.parliament.mn/nn/63008/
2024.09.30. Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Гурван төгөлдөршил”-ийг танилцуулах арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Золжаргал “Гурван төгөлдөршил”-ийн хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулав... https://www.parliament.mn/nn/63010/
2024.09.30. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав... https://www.parliament.mn/nn/63009/
2024.09.30. Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Гурван төгөлдөршил” болон “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл”-ийг танилцуулах хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг нэгтгэлээ... https://www.parliament.mn/nn/63011/
2024.10.01. Х.Булгантуяа: Олон намын төлөөлөлтэй парламент улстөржиж хэрхэвч болохгүй. 2024 оны намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяатай уулзаж ярилцлаа... https://www.parliament.mn/nn/63017/
2024.10.01. Улсын Их Хурлын даргын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг бүрэн эхээрээ. Д.Амарбаясгалан: Батлагдсан хууль тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг, давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад чиглэх ёстой... https://www.parliament.mn/nn/63014/
2024.10.01. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган 79.4 хувийн ирцтэй эхэллээ. Нээлтэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцлоо... https://www.parliament.mn/nn/63015/
2024.10.01. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ажлын хэсгийн ажиллах үндсэн чиглэл, цар хүрээ, үндсэн чиглэлийн хүрээнд Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилт, түүний хүрээнд хийгдсэн судалгаа, тайлан, тэдгээртэй холбоотой мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/63043/
2024.10.01. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан АНУ-ын Юта мужийн Сенатын Ерөнхийлөгч Стюарт Адамс тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзахдаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, бүс нутаг болон олон улсын энх тайвны төлөөх тууштай байдал зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/63018/
2024.10.02. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар: Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна... https://www.parliament.mn/nn/63019/
2024.10.02. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв... https://www.parliament.mn/nn/63021/
2024.10.02. “Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII эхэллээ. Форумыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав... https://www.parliament.mn/nn/63022/
2024.10.02. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун: Хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн хоосон орон зайг нөхнө, сайжруулна... https://www.parliament.mn/nn/63028/
2024.10.02. Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий дэмжих бүлэг Улсын Их Хуралд байгууллаа... https://www.parliament.mn/nn/63041/
2024.10.02. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг: Эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулна... https://www.parliament.mn/nn/63033/
2024.10.02. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцохдоо “Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан ба үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтсан” гэж онцоллоо... https://www.parliament.mn/nn/63042/
2024.10.02. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ... https://www.parliament.mn/nn/63047/
2024.10.02. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв...
https://www.parliament.mn/nn/63046/
2024.10.03. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзахдаа Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв. Тэрбээр, тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын ухаалаг, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулахад ДЭМБ-аас гаргасан судалгаа, тайлан чухал байна хэмээн онцлов... https://www.parliament.mn/nn/63053/
2024.10.03. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.10.03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ... https://www.parliament.mn/nn/63054/
2024.10.03. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцан, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов... https://www.parliament.mn/nn/63055/
2024.10.03. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээнд оролцож, Улсын Их Хурлын өмнөөс болон тус сургуулийн төгсөгчийн хувиар мэндчилгээ дэвшүүллээ... https://www.parliament.mn/nn/63056/
2024.10.03. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2024.10.03-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцээд, тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ... https://www.parliament.mn/nn/63058/
2024.10.04. Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хуралдаанаараа Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв... https://www.parliament.mn/nn/63060/
2024.10.04. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийг сонсов...
https://www.parliament.mn/nn/63061/
2024.10.04. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзахдаа Улсын Их Хурал хүний эрхийг хангасан хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд дэмжин ажиллаж байна гэлээ...
https://www.parliament.mn/nn/63064/
2024.10.04. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатай... https://www.parliament.mn/nn/63063/
2024.10.04. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024.10.04-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар тав хоногийн завсарлага авах санал гаргасныг хүлээн авч, завсарлага өгснөөр чуулган өндөрлөлөө... https://www.parliament.mn/nn/63062/
Иргэд, олон нийттэй харилцах газар