Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүд Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулав

Ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий дэмжих бүлэг байгуулагдаж байна.


Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.10.02) хүргүүлжээ.  

Уг бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл