Цэс

Холбоо барих

Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг нэгтгэн танилцууллаа

Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” хэлэлцүүлэг /2024.09.30/ амжилттай болж өндөрлөлөө.


Төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 800 гаруй хүн оролцсон хэлэлцүүлгээс гарсан саналуудыг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн төгсгөлд танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналуудыг зургаан хэсэгт нэгтгэжээ.



1.Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах бүхий л үйл ажиллагаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг чухалчлан үзэх;

2.Нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, хууль, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох;

3.Хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох, хуулийн төслийн бүтэц, дараалал, агуулга, хууль бүтээх үйл явцыг “хүн төв”-тэй байхад чиглүүлж Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсронгуй болгох, Улсын Их Хурал нэн яаралтай горимоор хууль хэлэлцэх процессыг олон улсын стандартад нийцүүлж нарийвчлах шаардлагатай байна.

4.Илтгэлүүдэд дурдсан дүн шинжилгээний дагуу хүний эрхийн зөрчилтэй хуулиудын заалтыг засаж залруулах, хууль тогтоомжийг боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэх;

5.Хуулийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх механизмыг парламентад бий болгох, Хуулийн хэрэгжилтийн үнэлгээг тогтмолжуулж, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон хуулийг шинэчлэх.

6.Улсын Их Хурлын гишүүдийн ирцээс гадна хууль, бусад шийдвэрт өгсөн саналын мэдээллийг ил тод болгох нь чухал иймд хууль тогтоомжид D Parliament болон бусад сувгаар иргэдийн зүгээс өгч байгаа саналын товъёог ил тод нийтэлдэг болох, хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа иргэд, иргэний нийгмийн зүгээс оролцох боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэлцүүлэгт оролцогчид гаргасан байна.


Дээрх саналуудыг тусган, стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа  процессын хувьд эхлээд зорилго, зорилтыг оновчтой тодорхойлж, цаашид уг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, улмаар суурь судалгаагаар тэдгээрийн суурь түвшин, хэмжих шалгуур үзүүлэлт, арга хэрэгслийг хүрэхийг зорьж буй түвшин, түүнд хүрэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэгт тохируулан тогтоож, төлөвлөх шаардлагатай хэмээн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгоод, нэгтгэсэн саналыг  "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяад гардуулан өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл