Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.09.23-29)


2024.09.23. Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр томилогдсон ажилтнуудаа чадавхжуулах “Цахим парламентын үйлчилгээ, тэдгээрийн ашиглалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/62983/




2024.09.23. Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзахдаа монгол хүүхдүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах талаар санал солилцов. Тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцины ач холбогдол, үр нөлөөний талаар мэдээлэл хуваалцлаа... https://www.parliament.mn/nn/62984/




2024.09.23. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжилж, аймгийн иргэдтэй уулзахдаа өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа... https://www.parliament.mn/nn/62987/




2024.09.24. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаглаварын талаар болон хуулийн төсөл боловсруулахад гишүүдэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах асуудлыг хэлэлцлээ...

https://www.parliament.mn/nn/62988/






2024.09.24. Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Сонсголын товыг нийтэд мэдээлэх, сонсголд оролцогчдыг бүртгэх, мэдэгдэх, шинжээч, орчуулагч, дохионы хэлмэрчийг сонсголд оролцуулах, сонсголын тайлан, тэмдэглэл гаргах, архивлах зэрэг асуудлуудыг журмын төсөлд тусгажээ... https://www.parliament.mn/nn/62989/




2024.09.24. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхүүд томилогдлоо. Хууль зүйн бодлогын орон тооны болон орон тооны бус долоон зөвлөх томилогдсон бөгөөд  зөвлөхүүдийг Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил ахалж буй юм... https://www.parliament.mn/nn/62990/




2024.09.24. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх намрын чуулганаар батлах Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэл хийх “Гурван төгөлдөршил”, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсэд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгөв... https://www.parliament.mn/nn/62991/




2024.09.25. Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг гурав дахь хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан талаар болон гурилын үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаарх тайлан мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа... https://www.parliament.mn/nn/62993/




2024.09.25. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Дарви, Жаргалан сумын иргэдтэй уулзахдаа баруун бүсэд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр болон Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”, ирэх дөрвөн жилд баримтлах стратеги төлөвлөгөөний талаар танилцуулав... https://www.parliament.mn/nn/62994/




2024.09.26. Улсын Их Хурлаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Хөгжлийн мега төслүүдийн одоогийн нөхцөл байдал” сэдэвт илтгэл танилцуулахдаа эдийн засгийн өсөлт оны эцсээр 5.6 хувь, инфляц 6.5 хувь, иргэдийн бодит орлого 17 хувиар өсөх төлөвтэй байгааг дурьдлаа... https://www.parliament.mn/nn/62995/




2024.09.26  “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хуралдаж, ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаглаварын талаар болон хуулийн төсөл боловсруулахад гишүүдэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах асуудлыг хэлэлцлээ.... https://www.parliament.mn/nn/62997/




2024.09.26. Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв” олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн даргалсан тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсвийн төсөлд тусгасан салбарын бодлого, сайдын багц, Эрүүл мэндийн даатгалын сан, салбарын хөрөнгө оруулалтын талаар танилцуулав. Мөн Сангийн яамнаас “Монгол Улсын 2025 оны төсөв”-ийн талаар танилцууллаа...

https://www.parliament.mn/nn/62996/




2024.09.27. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзахдаа Дэлхийн шуудангийн холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай хамтран зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улс, Дэлхий шуудангийн холбоо хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/62999/




2024.09.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барихдаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбарын өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө тэмдэглэв... https://www.parliament.mn/nn/63000/




2024.09.27. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэх талаар Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав... https://www.parliament.mn/nn/63001/




2024.09.27. Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж, борлуулагчид болон хэрэглэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо... https://www.parliament.mn/nn/63003/

 

Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл