Цэс

Холбоо барих

УИХ-ын даргын 93 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа

“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.09.26) хуралдав.


Хуралдаанд ажлын хэсгийн гишүүд шаардлагатай судалгаа, мэдээлэл авах зорилгоор холбогдох төрийн байгууллага, судлаач, мэргэжилтэн, албан тушаалтнуудыг оролцууллаа. Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, цаглаварын талаар болон хуулийн төсөл боловсруулахад гишүүдэд шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах асуудлыг хэлэлцлээ.


“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулсан юм. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ч.Лодойсамбуу, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

 

АЖЛЫН АЛБА

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл