Цэс

Холбоо барих

“Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын Их Хурлаас “Эрүүл мэндийн салбарын 2025 оны төсөв”-ийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт иргэд, салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын 51-262946 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Жич:Оролцогчдын тоо хязгаартай тул эхэнд бүртгүүлсэн дарааллаар оролцуулах болохыг анхаарна уу. 


 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл