Цэс

Холбоо барих

“Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгасан “Хөгжлийн бүтээн байгуулалтын онцлох төслүүд”-ийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт оролцох иргэд, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох Та бүхэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын 51-262946 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Жич: Оролцогчдын тоо хязгаартай тул эхэнд бүртгүүлсэн дарааллаар оролцуулна.


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл