Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.09.16-22)


    

2024.09.16. Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Ажлын хэсгүүдэд Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөллийг оролцууллаа... https://www.parliament.mn/nn/62943/




2024.09.16. Чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахууд болон Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад зориулж, зохион байгууллаа... https://www.parliament.mn/nn/62942/




2024.09.16. Улсын Их Хурлын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарийг томилов...  https://www.parliament.mn/nn/62944/




2024.09.16. Улсын Их Хурлын байнгын хороод... https://www.parliament.mn/nn/3840/




2024.09.16. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм... https://www.parliament.mn/nn/7438/




2024.09.18. Улсын Их Хурлын “Хиймэл Оюун, Их Өгөгдөл”-ийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/62962/




2024.09.19. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа... https://www.parliament.mn/nn/62961/




2024.09.20. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа... https://www.parliament.mn/nn/62965/




2024.09.20. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг дөрөв дэх хуралдаанаа хийв... https://www.parliament.mn/nn/62970/




2024.09.20. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар манай улсад айлчилж буй “Канад Улсын үе үеийн парламентын гишүүдийн нийгэмлэг”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа хууль дээдлэх ёс, хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур нь парламент хоорондын олон талт харилцаа болохыг тодотгов... https://www.parliament.mn/nn/62967/




2024.09.20. Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа  хүлээн авч хүндэтгэл үзүүлэв...

https://www.parliament.mn/nn/62966/




2024.09.20. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн иргэдтэй уулзах уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхэллээ. Уулзалтынхаа эхэнд, энэхүү уулзазлт нийгмийн олон төлөөлөл Улсын Их Хуралд дуу хоолойгоо хүргэх том боломж болохыг онцоллоо... https://www.parliament.mn/nn/62977/




2024.09.21. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймагт ажиллахдаа 126 гишүүнтэй парламент хууль эрх зүйн шинэчлэл болох “Гурван төгөлдөршил”-ийн ажлыг эхлүүлж, тус шинэчлэл болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх УИХ-ын баримтлах стратеги, төлөвлөгөөний талаар танилцууллаа... https://www.parliament.mn/nn/62978/




2024.09.22. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, санаачлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах Улсын Их Хурлын стратегийн талаар танилцуулж, парламент иргэдийнхээ шаардлагад нийцсэн 21 дүгээр зууны үзэл баримтлалтай хууль, эрх зүйн өөрчлөлт хийхийг онцлов... https://www.parliament.mn/nn/62979/

 

Иргэд, олон нийттэй харилцах газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл