Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНЧУ-ын Эдийн засгийн танхимын төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр /2024.09.20/ хүлээн авч уулзлаа.  



УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Монгол-Чех хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Тус улс манай орны уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохионо. Энэхүү ойн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсч байна гэлээ. Тэрбээр, Чех улсад ажиллаж, амьдарч буй 15 мянган монгол хүний талаар дурдан, энэхүү тоог нэмэгдүүлэх боломжийн талаар болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.


Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Илиа Мазанэк, Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлал, тээвэр, эрүүл мэнд, даатгал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд багтсан. Бид чиглэл бүрээр монголын талтай уулзалтууд зохион байгуулсан гэлээ.  Ноён, Илиа Мазанэк, Чех Улсад жил бүр 1000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс квотыг нэмэгдүүлж 3000-д хүргээд байгааг онцлоод, Эдийн засгийн танхим цаашид хоёр улсын бизнесийг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллана хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл