Цэс

Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

1.    Ажлын албаны үндсэн чиг үүрэг

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын албатай байна. Ажлын албаны ажилтнууд төрийн улс төрийн албан хаагчид байх бөгөөд УИХ-ын даргын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, ажлын албаны даргын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилладаг.

2.    Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт

Ажлын алба нь Улсын Их Хурлын даргын баталсан бүтэц, орон тооны үндсэн дээр ажиллах Хууль зүйн бодлогын зөвлөх (Ахлах зөвлөх), Ажлын албаны дарга, зөвлөх, шадар туслах, ахлах ажилтан, ажилтнаас бүрдэнэ. Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд нь Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын даргын шадар туслах, Ажлын албаны ахлах ажилтан, ажилтан нь Ажлын албаны даргад ажлаа шууд хариуцан тайлагнаж, Улсын Их Хурлын Тамгын газарт харьяалагдана.

 

3.    Ажлын албаны албан хаагчдын чиг үүрэг

Ажлын алба

Нэр

1

Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга

Т.Төрболд

2

Шадар туслах

Б.Ундрахбаяр

3

Л.Пүрэвдорж

4

Байнгын хороод хариуцсан ахлах ажилтан

Ё.Онон

5

Ё.Азжаргал

6

Б.Энхгэрэл

7

Хууль зүйн асуудал хариуцсан ахлах ажилтан

Б.Цэрэндорж

8

Г.Оюундарь

9

Х.Норовсүрэн

10

Үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан

Л.Нинжжамц

11

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан

Б.Цэнгэлмаа

12

Ажилтан

М.Бямбасүрэн

13

Д.Ганпүрэв

14

Б.Марал

15

Б.Уугансүх

16

Б.Энхмаа

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл