Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 34 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах асуудлыг зохицуулсан байна. Үүнд:-эрүүл мэндийг дэмжиж, идэвхтэй насжилтад бэлтгэх ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний талаар; -ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх талаар; -ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар; -ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг бууруулах талаар; -ахмад настны хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар; -ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох талаар;-ахмад настанд үйлчлэх сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар; -ахмадын сангийн талаар; -ахмад настанд үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг дэмжих талаар; -ахмад настанд олгох насны хишгийн хэмжээг Засгийн газар инфляцтай уялдуулж тогтоож байхаар; -ахмадын байгууллагын талаар.

Түүнчлэн ахмадын байгууллагын статусыг тодорхой болгож, түүнд гэрээний үндсэн дээр зохих санхүүжилт олгох зохицуулалтыг тусгасан. Мөн хуульд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус  байгууллага 50 ба түүнээс дээш ахмад настантай бол ахмадуудтай харилцах үндсэн чиг үүрэгт нь зөвлөх болон туслах үүрэгтэйгээр ахмад настныг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болохоор тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг баталсан байна.

Харин Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулах бол Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад тус тус оршино.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай”, “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан бол мөн Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хууль санаачлагчид нь тус тус буцаасан байна.

“Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Жамбалын Ганбаатарыг тус дэд хорооны гишүүнээр баталжээ.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 42 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралт, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны  18 дугаар тогтоолын хавсралт, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл