Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 28 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Монгол Улс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүстэй байх бөгөөд тус бүс нь мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгох, хөгжүүлэх, түгээх, үйлчилгээ үзүүлэх юм. Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд төрөөс татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх талаар тодорхой зааж өгсөн. Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд дээрх дэмжлэгийг үзүүлэхтэй холбогдуулан дэмжлэгийн эх үүсвэр нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, энэ хуулийн төсвийн байгууллагын өөрийн эзэмшиж байгаа программ хангамжийн эх кодыг гадаад улсад ашиглуулснаас олсон орлого, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгийн 5.0 хувиас доошгүй байхаар хуульчилсан. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадамжийг дээшлүүлэн, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөж нэмэгдэх ач холбогдолтой юм. Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн: 1/Эдийн засаг, хөгжлийн яам 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүй, дотоод хэргийн яам; чиглэлийн: 5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам; 8/Боловсролын яам; 9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; 10/Зам, тээврийн яам; 11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам; 12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; 14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам; 15/Эрчим хүчний яам; 16/Эрүүл мэндийн яам ажиллах юм. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;  7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд; 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд; 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд; 20/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд; 21/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд; 22/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд; 23/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд байхаар тогтоожээ.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тус дугаарт “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай”, “Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай”, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Жаргалсайхан, Болдын Уянга нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Бадрахын Найдалаа, Өлзийхүүгийн Шижир, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Наранцэцэгийн Алтаншагай, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Цэвэгдоржийн Туваан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Тогмидын Доржханд, Бадамдоржийн Пунсалмаа нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Оюунсайханы Алтангэрэлийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Цэндийн Баатархүүг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж,  Монгол Улсын Их Хурлын гишүүн Наранцэцэгийн Алтаншагай, Нанзадын Наранбаатар, Өлзийхүүгийн Шижир, Баттөмөрийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Болдын Уянгыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Очирбатын Амгаланбаатар, Бадрахын Найдалаа, Сүхбаатарын Эрдэнэбат нарыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Бадамдоржийн Пунсалмааг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лутаагийн Энхнасан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Өлзийхүүгийн Шижирийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баатаржавын Мөнхсоёл, Банзрагчийн Түвшин, Даваагийн Цогтбаатар нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Хүрэлбаатарын Баасанжаргал, Сүхбаатарын Эрдэнэболд нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяа, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Сандагийн Бямбацогтыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ганзоригийн Тэмүүлэнг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Жанчивын Галбадрахыг Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны, Лувсаннямын Гантөмөр, Пүрэвжавын Сайнзориг нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Тогтмолын Мөнхсайхан, Эрдэнэбилэгийн Одбаяр, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны, Болдын Жавхланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Сайнбуянгийн Амарсайхан, Чинбатын Ундрам нарыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны, Борхүүгийн Дэлгэрсайхан, Буяагийн Тулга, Жадамбаагийн Энхбаяр нарыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Жамбын Батсуурь, Жадамбын Бат-Эрдэнэ нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг, Ганзоригийн Тэмүүлэн нарыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Жанчивын Галбадрах, Чинбатын Ундрам нарыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Жадамбын Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Баттөмөрийн Энхбаярыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны, Болдын Жавхлан, Саруулсайханы Цэнгүүн нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталжээ.  “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”, “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай” тогтоолоор Дамдины Энхбатыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Барсүрэнгийн Баасандоржийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.    

“Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Сайнхүүгийн Ганбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Буланы Бейсен, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Чинбатын Ундрам, Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Баярмагнайн Баярбаатар, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Жаргалсайханы Золжаргал, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Лутаагийн Энхнасан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ренчинбямбын Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ганзоригийн Тэмүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Жадамбын Бат-Эрдэнэ, Төсвийн байнгын хорооны даргаар Цэрэнпилийн Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны даргаар Дамдины Цогтбаатар нарыг тус тус сонгосон байна.

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-д “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина.” гэснийг “Засгийн газрын гишүүд тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно.” гэж өөрчилжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар  тус тогтоолыг шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2020 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” тогтоолоор Улсын Их Хурлын зарим дэд хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Үүнд: 1/Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын: Норовын Алтанхуяг, Халтмаагийн Баттулга, Жадамбын Бат-Эрдэнэ, Сандагийн Бямбацогт, Лувсаннямын Гантөмөр, Цэрэнпилийн Даваасүрэн, Баттогтохын Чойжилсүрэн, Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Жадамбын Энхбаяр, 2/Төсвийн зарлагын хяналтын: Далайн Батбаяр, Ринчиндоржийн Батболд,  Жигжидийн Батжаргал,  Дамбын Батлут, Хүрэлбаатарын Булгантуяа, Пүрэвжавын Ганзориг,  Батжаргалын Заяабал,  Гонгорын Дамдинням, Загджавын Мэндсайхан, Даваахүүгийн Пүрэвдаваа,  Банзрагчийн Түвшин, Даваагийн Цогтбаатар, 3/Хүний эрхийн: Хүрэлбаатарын Баасанжаргал,  Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,  Мөнхтөрийн Нарантуяа-Нара,  Одсүрэнгийн Номинчимэг, Пүрэвжавын Сайнзориг, Цэндийн Сандаг-Очир, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Гончигдоржийн Уянгахишиг, Даваагийн Цогтбаатар, Сүхбаатарын Эрдэнэболд, 4/Тогтвортой хөгжлийн зорилгын: Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Отгоншарын Батнайрамдал, Пүрэвийн Батчимэг, Энхбаярын Батшугар, Батбаярын Жаргалан, Мэндбаярын Мандхай, Баатаржавын Мөнхсоёл, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Агваанлувсангийн Ундраа, Мөнхчулууны Энхцэцэг нар ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл