Цэс

Холбоо барих

Видео: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуулиас давсан журмын харилцаа нь хүний эрхэд халдаж болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуулиас давсан журмын харилцаа нь хүний эрхэд халдаж
болзошгүй учир журмын зохицуулалт хийнэ 

           УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцууллаа.
           Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 880 хууль, 2768 журам нийгмийн харилцааг зохицуулж байна. Хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт байгаа нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг харуулж байна. Энэ нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна гэж УИХ-ын дарга мэдэгдээд хууль эрх зүйн шинэчлэл хийнэ гэлээ.
           Үүнд: 
1)Хүний эрхийг дээдлэсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;
2)Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;
3)Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно гэв.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл