Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийсэн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын нийт ажилтнуудад танилцууллаа... 2024.09.02. https://www.parliament.mn/nn/62877/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ХЭҮК-оос эхлэн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж эхэллээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Д.Цогтбаатар, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар Улсын Их Хурлын даргыг дагалдан ажиллав. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа... 2024.09.02. https://www.parliament.mn/nn/62878/
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын Ёс зүйн хорооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явц, танилцуулга мэдээллийг сонсож, санал солилцов. Тус Байнгын хорооны чиг үүрэгт төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, Ёс зүйн хороо, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй зэрэг асуудал хамаардаг тул шинээр байгуулагдсан парламентын гишүүд ёс зүйн манлайллыг үзүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх үүрэгтэйг Байнгын хорооны дарга энэ үеэр тэмдэглэв... 2024.09.02. https://www.parliament.mn/nn/62885/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Энэ удаад Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын хамтаар Үндэсний статистикийн хороонд ажиллав. Энэ үеэрээ нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт нь бодлогын тогтвортой байдлын үндэс гэдгийг онцолж байв... 2024.09.03. https://www.parliament.mn/nn/62891/
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэрбээр энэ үеэрээ сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтойг онцлов... 2024.09.03. https://www.parliament.mn/nn/62892/
Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлдэг “Парламентын боловсрол” хөтөлбөрт Япон Улсаас сурагчид зорин ирж, хамрагдлаа. Улсын Их Хурлын Тамгын газар 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна... 2024.09.05. https://www.parliament.mn/nn/62900/
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж буйг онцлов... 2024.09.05. https://www.parliament.mn/nn/62901/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нарын хамт Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллав. Энэ үеэрээ Улсын Их Хурлын дарга иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийллээ...
2024.09.05. https://www.parliament.mn/nn/62902/
Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Төрийн банкны Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал төлөөллийг хүлээн авч уулзан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий малчин хоршооны гишүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээл болон одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа... 2024.09.06 https://www.parliament.mn/nn/62907/
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол Улсын парламентын ээлжит ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр олон намын оролцоотой буюу таван намын төлөөлөл парламентад багтаж, гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж буйг тэмдэглээд Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш гэж үздэг хэмээн тэмдэглэв... 2029.09.06. https://www.parliament.mn/nn/62905/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллав. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцож, эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллахыг онцлов... 2024.09.06. https://www.parliament.mn/nn/62906/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг урьж уулзан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг ярилцлаа. Энэ үеэрээ тус сангийн Монгол Улстай явуулж буй хамтын ажиллагаанд талархалтай байдгаа илэрхийлээд, хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах, эх, нялхсын эндэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах талаар цаашид улам идэвхтэй хамтран ажиллахаа Байнгын хорооны дарга тэмдэглэв... 2024.09.06. https://www.parliament.mn/nn/62908/
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улс газарзүйн хувьд алслагдмал хэдий ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлс нь ойртуулж, харилцаа, хамтын ажиллагааны чухал тулгуур болж ирснийг онцлов... 2024.09.06. https://www.parliament.mn/nn/62909/
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Улсын Их Хурлын дарга хоёр улсын гадаад худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрсэн бөгөөд илүү их боломж бололцоо байгаа гэдэгт итгэлтэй байна хэмээв... 2024.09.06. https://www.parliament.mn/nn/62910/
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхав. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж буйг илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцлов... 2024.09.07. https://www.parliament.mn/nn/62911/
Иргэд, олон нийттэй харилцах газар