Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.08.19-2024.08.23)


УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж,  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжлээ. 2024.08.19. https://www.parliament.mn/nn/62786/



Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024.08.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг зэрэг таван ауудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  2024.08.19. https://www.parliament.mn/nn/62787/



 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бараалхаж, түүхэн айлчлалын хүрээнд хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж буй чухал ач холбогдолтой Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62790/

 



Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзахдаа Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62791/

 



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг  хүлээн авч уулзлаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, төрийн албаны зөвлөлийн танилцуулга, эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын явц, ойрын болон хэтийн зорилт, төрийн албаны хүний нөөцийн бодлогоор дамжуулан авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцуулав.  2024.08.20. https://www.parliament.mn/nn/62792/

 



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62788/

 



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  2024.08.20. https://www.parliament.mn/nn/62789/

 



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62793/


 



Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсыэ Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62794/

 

 


Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

2024.08.20. https://www.parliament.mn/nn/62795/

 



Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж, "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62796/

 



Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62797/


 


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанканд ажиллав. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүдэд эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцууллаа. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62800/

 



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо. 2024.08.20. https://www.parliament.mn/nn/62804/

 



Улсын Их Хурлын даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар тоот захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг болон холбогдох бусад мэдээллийг УИХ-ын гишүүн М.Мандхай сэтгүүлчдэд танилцуулав. 2024.08.21. https://www.parliament.mn/nn/62801/

 



Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.21. https://www.parliament.mn/nn/62802/



 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2024.08.21. https://www.parliament.mn/nn/62803/

 



Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийгийн хоёрдахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. 2024.08.21. https://www.parliament.mn/nn/62805/

 



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.  2024.08.21. https://www.parliament.mn/nn/62806/

 

 


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  2024.08.21. https://www.parliament.mn/nn/62807/

 



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулав. 

2024.08.21. https://www.parliament.mn/nn/62808/

 



Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллаж, үйл ажиллагаа, төлөвлөгөөт зорилт, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, статистикийн системийн тогтолцоо, уламжлалт болон шинээр боловсруулж буй тоон үзүүлэлт, аргачлалуудыг товч танилцуулав. 2024.08.22. https://www.parliament.mn/nn/62813/

 



Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.08.22. https://www.parliament.mn/nn/62814/

 



Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

2024.08.22. https://www.parliament.mn/nn/62815/

 



Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын санаачилга, арга хэмжээг байнга дэмжиж ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн манлайлал, эрдэм ухаан дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов. 

2024.08.22. https://www.parliament.mn/nn/62816/

 



Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.  2024.08.22. https://www.parliament.mn/nn/62812/

 



Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсов. Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа. 2024.08.23. https://www.parliament.mn/nn/62818/

 



Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024.08.23-ны өдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  2024.08.23. https://www.parliament.mn/nn/62819/

 



Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024.08.23-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Дараа нь Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцлаа. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, 2024 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 10.00 цаг хүртэл завсарлага авлаа. 2024.08.23. https://www.parliament.mn/nn/62820/

 



Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэмэхээр тогтлоо. 

2024.08.25. https://www.parliament.mn/nn/62822/

 



Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан НҮБ-ын Туслах Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирал Канни Вигнаражаг хүлээн авч уулзахдаа Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулах тухай Монгол Улсын санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр анхнаас нь дэмжиж, зохион байгуулалтад идэвх, санаачилгатай оролцсонд талархал илэрхийлэв. 2024.08.25. https://www.parliament.mn/nn/62823/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл