Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.08.12-2024.08.18)


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. 2024.08.12  https://www.parliament.mn/nn/62753/

 Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзав. 2024.08.12  https://www.parliament.mn/nn/62755/

 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын  төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг тус тус өргөн мэдүүллээ. 2024.08.12  https://www.parliament.mn/nn/62756/

 

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа. 2024.08.13   https://www.parliament.mn/nn/62759/

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. 2024.08.14  https://www.parliament.mn/nn/62766/

 

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Энхтуяа, Дам.Цогтбаатар, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүллээ.  2024.08.14 https://www.parliament.mn/nn/62762/

 Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. 2024.08.15 https://www.parliament.mn/nn/62763/

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Мөн “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлтийн дагуу Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ. 2024.08.15 https://www.parliament.mn/nn/62767/

 

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэв. 2024.08.15 https://www.parliament.mn/nn/62768/  

 

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 2024.08.15 https://www.parliament.mn/nn/62769/

 

Улсын Их Хурлын Төсвийн  байнгын хороо хуралдаж, Нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 2024.08.15 https://www.parliament.mn/nn/62770/

 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2024.08.16 https://www.parliament.mn/nn/62779/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл