Цэс

Холбоо барих

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2024.07.29-2024.08.02)


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. 2024.07.29 https://www.parliament.mn/nn/62726/

Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Уг үзэсгэлэнд  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцлоо. 2024.07.30 https://www.parliament.mn/nn/62727/


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа. 2024.07.30 https://www.parliament.mn/nn/62728/


Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. 2024.07.30 https://www.parliament.mn/nn/62729/

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүдтэй уулзаж, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлүүдийн талаар ярилцав. 2024.07.31 https://www.parliament.mn/nn/62734/


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа. 2024.07.31 https://www.parliament.mn/nn/62731/


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтад оролцлоо. 2024.08.02 https://www.parliament.mn/nn/62737/


Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар харилцан туршлага судалж, хамтран ажиллах талаар санал солилцов. 2024.08.02 https://www.parliament.mn/nn/62738/


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан бараалхлаа. 2024.08.02 https://www.parliament.mn/nn/62740/

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл