Цэс

Холбоо барих

Д.Амарбаясгалан: УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтад оролцлоо. Тус чуулга уулзалт  энэ удаа  “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байна. Зүүн хойд Азийн хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулдаг аж.



Чуулга уулзалтад Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газраас идэвх санаачилгатай ажиллаж, Улаанбаатар хот бие даан гүйцэтгэж ирсэн тодорхой ажлуудаа хувийн хэвшилд шилжүүлэх үйл явцыг өрнүүлж байна. Цаашид Улсын Их Хурлаас орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, шаардлагатай санхүүжилтийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар босгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсруулан ажиллах болно” гэдгийг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл