Улсын Их Хурлын Анхдугаар чуулган 2024 оны 07 дугаар сарын 02-ноос 10-ны өдрүүдэд хуралдлаа. Анхдугаар чуулганаар Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгов. Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүд: 2024.07.16. https://www.parliament.mn/nn/62693/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг батлав. Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Улсын Их Хурлын 4 дэд хорооны бүрэлдэхүүн:
2024.07.18. https://www.parliament.mn/nn/62697/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ 2024.07.19. https://www.parliament.mn/nn/62702/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллав. Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийхдээ “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдсоны үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” хэмээв. 2024.07.19. https://www.parliament.mn/nn/62703/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар Ерөнхий сайдыг томилох; Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцсэн. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Хамтарсан Засгийн газрын гишүүд: 2024.07.196 https://www.parliament.mn/nn/62704/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойн баярт оролцлоо. 2024.07.21. https://www.parliament.mn/nn/62705/
ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ
"Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл Улсын Их Хурал, түүний Тамгын газарт ирүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно. Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд аливаа мэдээ мэдээлэл нийтлэх, түгээхдээ эх сурвалжаас нь тодруулахыг зөвлөж байна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
2024.07.21. https://www.parliament.mn/nn/62706/