Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлах тухай 93 тоот зарлигийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурлын ес дэх бүрэн эрхийн хугацааны Анхдугаар чуулган 2024 оны 07 дугаар сарын 02-ноос 10-ны өдрүүдэд хуралдаж, хуулиар тогтоосон дарааллын дагуу дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үүнд,

- Шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

- Улсын Их Хурлын даргыг сонгох;

- Нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

- Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

- Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

- Ерөнхий сайдыг томилох;

- Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;

- Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;

- Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

- Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүдийг танилцуулж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл