Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. 2024.07.08 https://www.parliament.mn/nn/62652/
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62653/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монголын Эдийн засгийн форум 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia арга хэмжээний хоёр дахь өдрийг нээж хэлсэн үгэндээ мэргэжлийн холбоод, бизнесийн төлөөлөл, судлаачдыг шинэ Улсын Их Хуралтай хамтран ажиллахыг уриалав. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62654/
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62655/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62656/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62657/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т бараалхлаа. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62658/
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62663/
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62662/
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62664/
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62666/
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилж, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгов. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62665/
Улсын Их Хурлын анхдугар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баасандорж үүрэгт ажлаа хүлээн авлаа. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62667/
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62670/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдэд шинээр байгуулагдах Засгийн газрыг Ерөнхий сайд тэргүүтэй 23 гишүүн, 16 яамтай ажиллахаар доор дурдсан байдлаар тусгасан байна. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62673/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.07.09 https://www.parliament.mn/nn/62672/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62675/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62674/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62676/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62677/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62678/
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62680/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг тус Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62679/
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62682/
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Хэлсэн үгэндээ 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна. Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд явуулах ёстой гэв. Хэлсэн үг бүрэн эхээрээ... 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62681/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62683/
“Төрийн далбааны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн далбааг өнө мөнхөд, сүр жавхлантайгаар залж, байнга мандуулах ёслол боллоо. Уг ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцов. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62685/
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2024.07.10 https://www.parliament.mn/nn/62686/
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож, үзэж сонирхлоо. 2024.07.11 https://www.parliament.mn/nn/62687/