Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 


1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд, 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


Нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл