Цэс

Холбоо барих

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан өнөө (2024.07.10) өглөөний 03:55 цагт үргэлжлэн хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу нэг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан талаар дурдаад, уг зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул тус Байнгын хорооноос бэлтгэж ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг зарчмын зөрүүтэй саналыг дэмжс эн тул Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангасны дараа Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж уг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл тус бүрээр нэг бүрчлэн санал хурааж эцэслэн баталлаа. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл