Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2024.07.01 https://www.parliament.mn/nn/62635/
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. 2024.07.01 https://www.parliament.mn/nn/62633/
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвийн захирал Жейн Саргус, дэд захирал Маура Шелден нарыг хүлээн авч уулзлаа. 2024.07.01 https://www.parliament.mn/nn/62636/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав.
2024.07.01 https://www.parliament.mn/nn/62634/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ. 2024.07.02 https://www.parliament.mn/nn/62637/
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ... 2024.07.02 https://www.parliament.mn/nn/62639/
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтож, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгов. 2024.07.05 https://www.parliament.mn/nn/62643/
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Байнгын хороодыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо гэсэн бүрэлдэхүүнээр байгуулж, тогтоолыг баталсан өдрөөс дагаж мөрдөхөөр баталлаа. 2024.07.05 https://www.parliament.mn/nn/62644/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох болон дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 2024.07.05 https://www.parliament.mn/nn/62645/
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан билээ. Байнгын хороодын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 2024.07.05 https://www.parliament.mn/nn/62647/
Улсын Их Хурлын 2024 оны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 2024.07.05 https://www.parliament.mn/nn/62648/