Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2024.07.01) 93 тоот зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлав. Тус зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл