Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.06.03) "Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024.06.03 https://www.parliament.mn/nn/62560/
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024.06.04 https://www.parliament.mn/nn/62569/
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
2024.06.04 https://www.parliament.mn/nn/62570/
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024.06.04 https://www.parliament.mn/nn/62572/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Мөн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
2024.06.04 https://www.parliament.mn/nn/62573/
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэв.
2024.06.04 https://www.parliament.mn/nn/62571/
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62582/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн (Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан) анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62583/
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн "Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62585/
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62587/
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралданаар “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62588/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг сонсож, холбогдох төслийг хэлэлцэв.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62590/
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж, Улсын Хурлын дарга Гомбожавын Занданшатар үг хэлэв.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62591/
Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа.
2024.06.05 https://www.parliament.mn/nn/62592/
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал К.Павлик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024.06.07 https://www.parliament.mn/nn/62594/