Цэс

Холбоо барих

ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.06.05) хоёр дахь удаагаа хуралдаж, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолоор, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөөг баталж, арьс, шир, ноос, ноолуурын салбарыг идэвхжүүлэх “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох юм.

Тогтоолын төсөлд, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан, Байнгын хорооны дарга Г.Ганболдын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаж, бодлого, зарчим болон агуулгыг алдагдуулалгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар оруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон энэ талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл